Өнөөдөр ДАШТ-д МУГТ Н.Түвшинбаяр барилдаж байна

Өнөөдөр ДАШТ-д МУГТ Н.Түвшинбаяр барилдаж байна

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Харин өнөөдөр буюу наймдугаар сарын  31-ний өдөр тус тэмцээний сүүлийн өдөр бөгөөд Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр  +100 кг-ын жинд барилдах аж.