АТГ-т шалгагдаж буй ХӨСҮТ-ийн албан дарга С.Энхзаяа “Энэ хэрэгт хохирогч байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ

АТГ-т шалгагдаж буй ХӨСҮТ-ийн албан дарга С.Энхзаяа “Энэ хэрэгт хохирогч байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Халдварт өвчин судлалын нэгдсэн төвийн Лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй зарим ажилтан, албан тушаалтнууд нь ковидын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компаниудад давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, дээрх ажилчид нь компаниудын захирлуудтай тохиролцон үндсэн үнээс өндөр худалдан авалт хийж  түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байгаа гэдэг.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд ХӨСҮТ-ийн Лабораторийн албаны дарга С.Энхзаяа "Магос" ХХК-ийн захирлаас 25 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл С.Энхзаяа Ergelt.mn сайтад өгсөн тайлбартаа, “Энэ хэргээс болж би маш их сэтгэлээр унаж байна. Энэ хэрэгт хохирогч байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ.