ВИДЕО: Цагдаагийн албан хаагчийг автомашинаар шүргэж зугтсан этгээдийг шалгаж байна

ВИДЕО: Цагдаагийн албан хаагчийг автомашинаар шүргэж зугтсан этгээдийг шалгаж байна

Нийслэлийн авто зам дээр үүрэг гүйцэтгэж байсан Тээврийн цагдаагийн алба хаагч нэгэн жолоочийн бичиг баримтыг шалгах шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг шүргэж, зугтаасан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан.

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас, “Цагдаагийн байгууллагад 2021.09.21-ний 18.00 цагийн иргэнээс ирүүлсэн “Метро молл төвийн баруун талд согтуу жолооч автомашинтай явж байна” гэсэн мэдээллийн дагуу хар өнгийн Toyota Рrius-30 маркийн /77-03 УБК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ түрж, зугтсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна” мэдээллээ.