Гэрээр эмчлүүлж буй иргэдийн тоо нэг өдрийн дотор 3830-аар нэмэгдэв

Гэрээр эмчлүүлж буй иргэдийн тоо нэг өдрийн дотор 3830-аар нэмэгдэв

Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэд гэртээ тусгаарлаж, өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж буй. Тэгвэл сүүлийн 24 цагт гэрээр эмчлүүлж буй иргэдийн тоо 3830-аар нэмэгджээ.

Тодруулбал, ЭМЯ-аас өчигдөр/2021.09.22/ танилцуулсан мэдээнд гэрийн хяналтад 62,515 хүн байжээ. Харин өнөөдрийн мэдээллээр уг тоо 66,345 болж нэмэгджээ. Харин сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 3361 тохиолдол батлагдаж, 5286 хүн эдгэрсэн байна.

ЭМЯ-аас 2021 оны 09.22-ны өдөр танилцуулсан мэдээлэл

ЭМЯ-аас 2021.09.23-ны өдөр танилцуулсан мэдээлэл