Жолооч нар өршөөлд хамрагдах бол аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлнө

Жолооч нар өршөөлд хамрагдах бол аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлнө

Энэ оны долдугаар сард батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д жолооч нарыг торгосон шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан.  

Тодруулбал, 2017 оны долдугаарын 1-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Товчхондоо, аравдугаар сарын 1-ний дотор жолооч та торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй гэсэн үг.

Энэ хугацаа долоо хоногийн дараа дуусч байгаа учраас жолооч нарыг торгуулиа төлөхийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.  Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой юм.