Нийслэлийн хурган дарга нарын авлигалын хэргийг шүүхэд шилжүүлнэ

Нийслэлийн хурган дарга нарын авлигалын хэргийг шүүхэд шилжүүлнэ

-КОМПАНИЙН ДАНСААР 100 ГАРУЙ УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВСАН-

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулж, “Хангарьд” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж байв.

Түүнээс хойш уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалгаж, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, улмаар яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлжээ. АТГ-ынхан 2017 оны есдүгээр сарын 19-нд дээрх газрын дарга нарын албан тасалгаанд нэгжлэг хийхдээ санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байдаг.

ННҮГ-ын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг 2012-2017 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдсон юм.

Мөн “ННҮГ-ын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 он уудад өөрсдийн хамаарал бүхий есөн компаниар дамжуулан 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх болсон аж. Дээрх хүмүүсийг ах дүүсийнхээ буюу хамаарал бүхий хүмүүсийнхээ “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй удаагийн үйлдлээр 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэж буруутгаж байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

9 минутын өмнө