Гүүрэн гарцыг муруй барьсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Гүүрэн гарцыг муруй барьсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух, Замын цагдаагийн газрын урдах гүүрэн гарцын ажил үргэлжилж байна. Энэ сарын 16-нд багтааж, гүүрэн гарцын эхний хэсгийг нээхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ.

Хэд хоногийн өмнө замын цагдаагийн гүүрэн гарч хазгай, муруй баригдаж байна гэх утга бүхий мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн баталсан зургаар хийж байна. Гүүрийг яагаад муруй гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м байгаа юм. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр барьж байна. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад гүүрүүд бүгд шулуун. Туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анхных юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа ойлгосон нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянадаг. Баталсан зураг төслийн дагуу ажлаа хийж байна. Ямар нэгэн алдаа байхгүйг онцолж хэлье” гэв




Улаанбаатарт 14 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө