Хэнтий аймагт өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 24 удаагийн эрчим хүчний тасалдал үүсжээ

Хэнтий аймагт өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 24 удаагийн эрчим хүчний тасалдал үүсжээ

Өнгөрсөн аравдугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэл Хэнтий аймагт цахилгаан эрчим хүчний  нийт 24 удаагийн тасалдал үүсжээ.

Тус тасалдаж байгаа хамгийн том шатлгааны нэг эрчим хүчний ачаалал буюу өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан мөн төрөөс цахилгааны төлбөрийг тэглэсэн нь иргэд үнэгүй тог ашиглаж цахилгаан халаагуурыг зэрэг зэрэг залгаснаас үүдэн шугам кабелиуд тасарч байгаа гэжээ.

Энэ талаар Хэнтий аймгийн ЦТСС-ийн Ерөнхий инженер Б. Одбаяр мэдээлэлдээ, “Өнөөдөр Хэнтий аймгийн цахилгааны ачаалал хэвийн хэмжээнээсээ 20 хувиар хэтэрч байгаа нь хүчдэл тасрах гол шалтгаан болж байна. Иймд иргэд хэрэглэгчид эрчим хүчний гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал байна” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө