СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт автомашин шатаж 20 настай залуу нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт автомашин шатаж 20 настай залуу нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Оёдолын гуравдугаар гудамжны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлага арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн 03:04 цагт онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 03:15 цагт очиход иргэн А-ын Тоёота Марк-2” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт дээр хаяг, нэр тодорхойгүй иргэн /20 орчим настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

 Эх сурвалж: ОБЕГ