Тоормос нь эвдэрсэн автобус байшин мөргөж, 19 хүн амиа алджээ

Тоормос нь эвдэрсэн автобус байшин мөргөж, 19 хүн амиа алджээ

Өнгөрсөн Баасан гараг/2021.11.26/-т Мексикийн төв хэсэгт хурдны замаар явж байсан зорчигч тээврийн автобус байшин мөргөсний улмаас 19 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан талаар албаныхан мэдэгдэв. Мужийн эрх баригчдын мэдээлж буйгаар шархадсан иргэдийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн бол биеийн байдал нь хүнд иргэдийг агаараар шилжүүлжээ. Ослын газарт Улаан загалмайн нийгэмлэгээс 10 түргэн тусламжийн машин илгээсэн байна. 

Автобус орон нутгийн шашны сүм рүү явж байсан бөгөөд тоормос нь доголдсоны улмаас осол гарсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мужийн цагдаагийн албан хаагчид ослын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна.

Эх сурвалж: CNN