Барилга дээр ажиллаж байсан 26 настай иргэн цахилгаан шатнаас унаж нас баржээ

Барилга дээр ажиллаж байсан 26 настай иргэн цахилгаан шатнаас унаж нас баржээ

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн талд өндрөөс хүн унасан тухай дуудлага өчигдөр/2021.11.27/ 15:16 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход “Алтай констракшн” ХХК-ийн шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан А/26 настай, эрэгтэй/ А унаж нас барсан байдалтай байжээ. Улмаар алба хаагчид цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.