Говь-Алтай аймагт газар хөдлөв

Говь-Алтай аймагт газар хөдлөв

Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн “Өргөстэй” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т тавдугаар сарын 20-ны өдрийн 15.34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг тухайн өдрийн 15.45 цагт цахим хаяг болон радио станцаар мэдэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Д.Цэрэвсамбуугаас тодруулахад, "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй" гэжээ.