ТАНИЛЦ: Нэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Нэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарь

2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ.

Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох бөгөөд харин хүүхдийн мөнгө болон эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 20-ноос өгөх хуваарьтай байна.  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон юм.