Өнөөдөр болох "Жавхлан" тоглолт хойшлогджээ

Өнөөдөр болох "Жавхлан" тоглолт хойшлогджээ

Өнгөрсөн долоо хоногт дуучин С.Жавхлан энэ нэгдүгээр сарын 17-ны өдөр буюу өнөөдөр өөрийн "Жавхлан" нэртэй тоглолтыг хийх болсон талаараа мэдээлээд байсан юм. Тэгвэл тус тоглолт  ирэх 24-ны өдөр хүртэл хойшлогджээ.

Энэ талаар тэрбээр, "Цаг үеийн гэнэтийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан "Жавхлан" тоглолт маань мэргэжлийн эмч нарын зөвлөмжийн дагуу 01 сарын 24-нд тоглогдохоор болж хойшлогдлоо. 7-10 хоногтоо өвчний дэгдэлт буурах горьдлого байна гэсний дагуу ийнхүү 7 хоногоор хойшлогдлоо. 17-ны тасалбартай хүмүүс 24-нд санаа зоволтгүй тухайн тасалбараараа яг л суудалдаа сууна шүү! Аюул хэлж ирдэггүй хийсж ирдэг. Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ийм шийдвэрт хүрлээ. Зөв үү! Манайхаан Та бүхэн маань сайхан уужуу ухаанаар хүлээж аваарай" гэв.