Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүлээж авах боломжгүй” гэж хариу хүргүүлжээ

Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүлээж авах боломжгүй” гэж хариу хүргүүлжээ

Энэ сарын 07-ны өдөр “No double standard”, Монголын ардчилсан холбоо зэрэг иргэний хөдөлгөөн, ТТБ-ын зарим гишүүд “Засгийн газрыг огцрохыг шаардсан” хуудасыг Шадар сайд С.Амарсайханд гардуулж өгсөн.

Учир нь тэд төрийн ордны орчимд жагсаал хийж байхад нь С.Амарсайхан гарч очин, тэдэнтэй уулзаж “Засгийн газрыг огцруулахыг шаардсан” хуудасыг нь гардаж авсан юм. Харин С.Амарсайхан энэхүү үйлдлээ Засгийн газрын тэргүүн болон танхимтайгаазөвшилцөөгүй байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Тэгвэл тэрээр “No double standard” хөдөлгөөний шаардлага хариу хүргүүлжээ. Тэрээр тус албан бичигтээ, “УИХ Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг шийдвэрлэх эрх нь хуулийн дагуу УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг тул шаардлагыг хүлээн авах боломжгүй” хэмээжээ.

С.Амарсайхан сайдын хариу албан тоот




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө