Найман койны асуудлаар иргэд гомдол гаргасан тул ЦЕГ-ын ЭЗГХТ хэлтэст шалгаж эхэлжээ

Найман койны асуудлаар иргэд гомдол гаргасан тул ЦЕГ-ын ЭЗГХТ хэлтэст шалгаж эхэлжээ

2021 оны төсгөлд нэр бүхий залуус хамтарч IHC койныг зах зээлд худалдаанд гаргасан. Үүний дараа маш олон койн ар, араасаа гарч 600 мянган иргэн, хоёр их наяд төгрөгийн хөрөнгийг оруулаад байгаа юм. Энэ нь иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулж магадгүйг холбогдож газруудаас тухайн үед анхааруулж байсан.

Учир нь тэр үед уг зах зээлийг зохицуулсан хууль манай улсад байгаагүй бөгөөд иргэд эрсдэлээ өөрсдөө л даана гэдгийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байсан. Харин үүнийг дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аар "Виртуал хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"ийг баталсан. Энэ хуулиар тус чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх ч баталгаа өгөхгүй, үүссэн хохирлыг төр хариуцахгүй юм. 

Тэгвэл койнд хөрөнгө оруулсан иргэд сүүлийн үед "Мөнгөө алдчихлаа. Нөхцөл байдал хүндэрлээ" хэмээн хуульчдад хандах нь ихэссэн талаар хуульч Р.Булгамаа мэдэгджээ.

Тухайлбал, "Монголын баялагаар баталгаажсан койн" гэж өөр компанийн нэр дээрх лицензыг барьцаа болгон рекламдсан зэрэг үйлдлүүд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. ШӨХТГ-т найман койны асуудлаар иргэд гомдол гаргасан бөгөөд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /ЭЗГХТХ/ тус гомдол мэдээллийг шалгаж эхэлжээ. Койны сурталчилгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр одоо ч цацагдаж буй бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өчигдөр /2022.01.20/ мэдэгдсэн. 




Өнөөдөр тахиа өдөр

23 минутын өмнө