ОХУ-аас өгсөн “МиГ29УБ” сѳнѳѳгч онгоцыг жолоодох бэлтгэлд хамрагдахаар албан хаагчид тус улсыг зорих аж

ОХУ-аас өгсөн “МиГ29УБ” сѳнѳѳгч онгоцыг жолоодох бэлтгэлд хамрагдахаар албан хаагчид тус улсыг зорих аж

Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар 2019 онд ОХУ-аас Монгол Улсад “МиГ29УБ” загварын хоёр сѳнѳѳгч онгоц хүлээлгэн өгсөн байдаг.

Харин зэвсэгт хүчний 337-р ангийн эзэмшилд хүлээлгэн өгсөн уг хоёр хөлгийг манай нисгэгч нар агаарт нэг ч удаа хөөргөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд хадгалж, хааяа гаргаж асааж байсан гэдэг. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ОХУ-аас манай нисгэгчдийг сургаж, дадлагажуулах мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа тул тодорхой хугацааны давтамжтайгаар гаргаж асаадаг гэдэг.

Тэгвэл зарим алба хаагчид  энэ сарын 24 нд ОХУ-ын Краснодарийг зорих гэж байгаа аж. Учир нь тэд МиГ-29 сөнөөгч онгоцны бэлтгэл давтан сургалтыг хийх ажээ. Давтан сургалт хийх залуу нисгэгч техникчидийг  Агаарын хүчний 337-р ангийн нислэг эрхэлсэн орлогч хурандаа н.Баясгалангийн хүү хошууч Б.Батболд ахлан явахаар болсон талаар Монгол цэргийн нэгдсэн холбоо пэйж хуудсаар мэдээлжээ.

Мөн тун удахгүй ОХУ-Монгол улсын хооронд байгуулсан цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу дахин дөрвөн нэгж МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авах болсон талаар мэдээлжээ.