Оюутолгой төсөлд Монголын эзэмшдэг 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын ӨРИЙГ ТЭГЛЭЖЭЭ

Оюутолгой төсөлд Монголын эзэмшдэг 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын ӨРИЙГ ТЭГЛЭЖЭЭ

Өнөөдөр /2022.01.25/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгойн уурхайд очиж гүний олборлолтын анхны тэсэлгээг хийлээ. Ингэснээр далд уурхай 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ гэж тооцоолж байгаа юм. 

Энэ үеэр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “Туркойс Хилл Ресурсес” компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурсан байна.

Ингэснээр Оюутолгой төсөл дахь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байгаа юм.

“Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж”-д зээлийн гэрчилгээнүүд болон санхүүжүүлсэн дүнг оруулжээ. Тодруулбал, манай улс 2011 оноос эхлэн 2021 оны гуравдугаар сар хүртэл 50 удаа нийт 2,3 тэрбум ам.долларын зээлийг авсан байна. Тус батламжид “Зээлдэгчийн нэр Эрдэнэс Оюутолгой ХХК хэмээгээд Хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн НӨОДТХНГ-нд тодорхойлсон Үлдэгдэл төлбөр ТЭГ болно” хэмээжээ.

Энэ талаар өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, “Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирсэн. Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг юм” хэмээн мэдэгдэж байв. 

Өрийг хүчингүй болгох тухай батламж

Өрийг хүчингүй болгох тухай батламж