11 цагийн турш онгоцны дугуйнд нуугдаж Африкаас Нидерланд хүрсэн эр Кени улсын иргэн байжээ

11 цагийн турш онгоцны дугуйнд нуугдаж Африкаас Нидерланд хүрсэн эр Кени улсын иргэн байжээ

Энэ нэгдүгээр сарын 23-ны өдөр /2022.01.23/ Африк тивээс Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх буудалд газардсан ачааны нисэх онгоцны урд дугуйн хэсгээс нэр, нас, харьяалал тодорхойгүй амьд хүн олдож, олныг гайхшруулсан тохиолдол гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус эрэгтэй нь Кени улсын иргэн байсан бөгөөд 22 настай залуу болохыг тогтоосон байна. Тэрбээр хулгайгаар тус ачааны онгоцны урд талын дугуйн хэсэгт нийт 11 цаг орчим үргэлжилсэн нислэгээр зорчсон бөгөөд дундаа Кени улсын Найроби хотод нэг зогссон юм. Одоогийн байдлаар өөрийн гэсэн ухаантай, харилцах чадвартай, эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд Нидерландад цагаачлах хүсэлт гаргахаар төлөвлөж байна гэжээ.

Эх сурвалж: BBC