БНХАУ-ын иргэд химийн бодис ашиглан Нийслэлд алт угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

БНХАУ-ын иргэд химийн бодис ашиглан Нийслэлд алт угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 30 өдөр БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл оройны 20 цагийн орчимл ирсэн.

Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Уг асуудалд БНХАУ-ын 7 иргэнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Бид энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн хэргийн газар цагдаа байгууллага, онцгой байдлын газар, МХГ, тагнуулын байгууллагаас оролцсон. Одоо хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.