Монголын сагсан бөмбөгчид залуучуудын ДАШТ-д өрсөлдөнө

Монголын сагсан бөмбөгчид залуучуудын ДАШТ-д өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн залуучуудын ДАШТ маргааш БНХАУ-д эхэлнэ. Тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдсөх тус тэмцээнд Монгол Улс эрэгтэй, эмэгтэй багаа сойно.

ФИБА ДАШТ-ий албан ёсны постерт “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч А.Анандыг онцолжээ.

Манай эрэгтэй шигшээ баг дэлхийн аваргын чансааны 4-т эрэмбэлэгдэж, D хэсгийг тэргүүлнэ.

D хэсэгт:

  1. МОНГОЛ
  2. Нидерланд
  3. Литва
  4. Серби
  5. БНСУ

Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг Дэлхийн аваргын чансааны 3-т эрэмбэлэгдэж, С хэсгийг тэргүүлнэ.

С хэсэгт:

  1. МОНГОЛ
  2. Румын
  3. ХБНГУ
  4. Иран
  5. Уганда

ДАШТ-д оролцох Монголын сагсан бөмбөгчид өнөөдөр урд хөршийг зорилоо.