Цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гурван хүүхдийн амь аварчээ

Цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гурван хүүхдийн амь аварчээ

Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж 2019 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байхдаа гурван хүүхдийн амь аварчээ.

Тодруулбал, тухайн өдрийн 02:00 цагийн орчим Улиастайн гүүрний орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхдийг осголт өгсөн хөдөлгөөнгүй болсон байхад нь олсон байна.

Тус хүүхдүүд олон гадаа байсны улмаас осголтын эхэн үедээ байсан бөгөөд цаашлаад амь насаа алдах эрсдэлт байдалд ухаан балартсан байжээ. Дээрх хүүхдүүдийн амь насыг шуурхай аварч, анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгснөөр хүүхдүүд эсэн мэнд үлдсэн байна.