Д.Тогтохсүрэн Германд яваа тул өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй байна

Д.Тогтохсүрэн Германд яваа тул өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй байна

Хуваарийн дагуу өнөөдөр /2022.05.09/ намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэдэг. Гэтэл МАН-ын бүлэг хуралдаагүй юм. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Нэн яаралтай хэлэлцэх асуудалгүй. Мөн Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Германд албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гаригт /2022.05.13/ ирнэ. Тэгэхээр ирэх долоо хоногт хуралдана" гэлээ.  Харин Ардчилсан намын бүлгийн хувьд хуралдаж Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах асуудлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргаж чадалгүй тарж, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.