Маргааш "Нэг энхийг сахиулагч-нэг мод" өдөрлөг болно

Маргааш "Нэг энхийг сахиулагч-нэг мод" өдөрлөг болно

Маргааш /2022.05.10/ 10.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Нэг энхийг сахиулагч-нэг мод" өдөрлөгийг зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Нэг тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулах байгууллагуудаас НҮБ-ын энхийг сахиулах болон олон  улсын эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид нэгдэж байгаа ба Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж уг өдөрлөгт оролцоно.

Энэ үеэр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид нийт 300 ширхэг "Далан хальс" модыг тарих болно.