ВИДЕО: Польш улсад суугаа Оросын Элчин сайдыг улаан будгаар буджээ

ВИДЕО: Польш улсад суугаа Оросын Элчин сайдыг улаан будгаар буджээ

Польш улсад суугаа ОХУ-ын Элчин сайд С.Андреев Варшав дахь Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгын газарт цэцэг өргөх гэж байгаад улаан будгаар будагдсан тухай Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлаг өнөөдөр /2022.05.09/ мэдээлжээ. 

РИА Новости агентлагийн мэдээлснээр “Польшууд болон Украинчууд дипломатын замыг хаасан, тэрээр гэмтэл аваагүй” гэжээ. Харин болсон явдлын талаар С.Андреев, “Би болон манай багийнхан ч ноцтой бэртэл аваагүй" гэжээ. Мөн ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова Telegram хуудастаа "неонацизмыг шүтэн бишрэгчид дахин нүүр царайгаа харуулсан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN