"Алтай таван богд" ууланд алга болсон АНУ-ын иргэнийг эрлийг зогсоожээ

"Алтай таван богд" ууланд алга болсон АНУ-ын иргэнийг эрлийг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээллийг есдүгээр сарын 22 ны 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байдаг.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид есдүгээр сарын 22-оос эхлэн Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоожээ.

Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан юм. Гэсэн хэдий ч ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоожээ.