Төрсөн хүү, бэр хоёроо зургаан жил ач төрүүлж өгөөгүй тул 650 мянган ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ

Төрсөн хүү, бэр хоёроо зургаан жил ач төрүүлж өгөөгүй тул 650 мянган ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ

Энэтхэгийн Уттараханд мужид амьдардаг эхнэр нөхөр хоёр өөрийн төрсөн хүү болон бэрээ шүүхэд өгчээ.

Тодруулбал, ганц хүүгийнхээ амьдралыг сайхан байлгахын тулд насаараа хураасан мөнгөө зарцуулсан боловч гэрлэснээсээ хойш зургаан жил болоход ач төрүүлж өгөөгүй тул нэг жилийн дотор ач төрүүлж өгөхгүй бол хохирлоо барагдуулах 650 мянган ам.долларыг нэхэмжлэхээр шүүхэд ханджээ.

Энэ талаар тэдний өмгөөлөгч “хүү нь эцэг эхдээ сэтгэл санааны харгислал үзүүлсэн” гэсэн үндэслэлээр шүүхэд зарга үүсгэж буйгаа тайлбарласан байна.