Н.Түвшинбаяр аваргын эхнэр амаржиж, тав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Н.Түвшинбаяр аваргын эхнэр амаржиж, тав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргын эхнэр амаржин, тав дахь хүүхдээ өлгийдөн авлаа.

Олимпын тэнгэрт эх орныхоо Төрийн дууллыг анх удаа эгшиглүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр зургадугаар сарын 1-нд буюу эх үрсийн баяраар тохиодог. 2016 онд аваргын гэр бүлд давхар баяр тохиосон. Учир нь 2016 оны зургадугаар сарын 1-нд аваргын гэргий Б.Оюунбилэг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон хүртсэн юм.