АТГ-аас 1.3 тэрбумын үлээвэр хөгжмийн хэргийг  шалгаж эхэлжээ

АТГ-аас 1.3 тэрбумын үлээвэр хөгжмийн хэргийг шалгаж эхэлжээ

Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн олон жил шинэчлээгүй хуучирч муудсан хөгжим зэмсгийг нь шинэчлэхээр болж 2019 оны нийслэлийн төсөвт 1.3 тэрбум төгрөг тусгасан аж.

Гэвч улсаас төсөв нь батлагдсан ч энэхүү ажил гацаж, Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн гэх ноцтой мэдээлэл байна. Учир нь хуулийн байгууллагын “хаалга татаад” байгаа энэхүү тендерийн талаар Авлигатай тэмцэх газар иргэдийн өргөдлийн дагуу шалгалт явуулж эхэлсэн байна.

Мөн төсвийн зориулалтыг зохиомол нэрээр халхавчлан өөрчилж, олон нийтээс нуун далдалж хууль зөрчсөн байх магадлалтай талаар нь АТГ-т иргэнээс өргөдөл иржээ. Энэ дагуу ажил АТГ-аас зохих шалгалтыг хийж эхэлсэн байна.