Төрийн ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг НЭЭХЭЭР болжээ

Төрийн ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг НЭЭХЭЭР болжээ

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээж, иргэдийг амарч зугаалах боломжоор хангахыг олон нийтээс зүгээс шаардаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Мөн хэдхэн хоногийн өмнө Төрийн ордонтой танилцах ахлах ангийн сурагчийг "пүүзтэй" гэх шалтгаанаар дотогш нэвртүүлээгүй нь олны дургүйцлийг төрүүлсэн. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамаалалтын дарга нартай уулзаж, Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучуудад нээлттэй байлгах, Төрийн ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өгсөн байна.