ДЭМБ: Элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна

ДЭМБ: Элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна

Хүүхдүүдийн дунд тархаж буй үл мэдэгдэх элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах мэргэжилтэн Филипп Истербрук мэдээллээ.

Энэхүү нууцлаг өвчин илэрсэн ихэнх орнууд Европын бүсэд оршиж байгаа юм.

Элэгний хурц хепатитын улмаас зургаан хүүхэд эндэж, 26 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.

ДЭМБ учир битүүлэг өвчний гарал үүсэл, шалтгааныг судалж байгаа ба энэ чиглэлээр бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд энэ өвчин  аденовирус болон коронавирустэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.