Нууранд осолдсон 17 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Нууранд осолдсон 17 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Баян-Өлгий аймаг, Ногооннуур сумын 7 дугаар баг “Ачит нуур”-ын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг/иргэн З, 17 настай, эрэгтэй/ нь тус нууранд осолдсон тухай дуудлага өчигдөр/2022.05.17/ 23:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 100 км замыг туулан 01:45 цагт Ачит нууранд очжээ.  Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн, иргэн З, /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 05.18-ны өдрийн 06:00 цагаас эхлүүлсэн.

“Ачит нуур”-нд 5 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.