Монголын бөхийг цохисон нь үнэхээр ичмээр хэрэг. Ийм уур амьсгал үүссэн нь харамсалтай, хатуу арга хэмжээ тооцно гэжээ

Монголын бөхийг цохисон нь үнэхээр ичмээр хэрэг. Ийм уур амьсгал үүссэн нь харамсалтай, хатуу арга хэмжээ тооцно гэжээ

Өчигдөр /2022.05.21/ ОХУ-ын Москва хотод болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээний үеэр 125 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөгч бөхдөө цохиулсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус тэмцээнд манай Монголын бөхчүүд Буриадын багийн нэрийн өмнөөс оролцож байсан бөгөөд ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоев ОУХМ М.Лхагвагэрэлийг оноогоор илүүрхэх үед дэвжээн дээр цохиж унагаасан юм.

Энэ талаар ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили өчигдөр өгсөн ярилцлагадаа дүрмийн бус үйлдэл гаргасан бөхдөө хатуу хариуцлага тооцохоо амлаж, “Энэ бол үнэхээр ичмээр хэрэг. Монголын тамирчид бүх саад бэрхшээлийг давж ирж байхад ийм таагүй уур амьсгал үүссэн тун харамсалтай” гэжээ.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө