АШУҮИС-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон ажлаа өгнө

АШУҮИС-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон ажлаа өгнө

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг томоохон сургуулиудын нэг АШУҮИС-ийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цолмон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

АШУҮИС-ийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ж.Цолмон нь одоогоос яг нэг жилийн өмнө 2018 оны 07-р сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Харин өмнөх захирал нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж шүүхэд маргаан үүсгээд гурван шатны шүүх түүнийг буцааж ажилд нь томил гэсэн шийдвэр гаргасан.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт гурван шатны шүүхийн шийдвэр, төрийн албаны хуулиа барьж ажиллахыг үүрэг болгосон гэх мэдээлэл байна.