ШУУД ҮЗЭХ: Шахмал түлшний асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна

ШУУД ҮЗЭХ: Шахмал түлшний асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулга болох сайжруулсан түлшний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсч байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа 

-Нийслэлийн 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоолуудыг баталж, хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалга чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ногоон зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хэмжээ 8-9 хувь бөгөөд хүүгийн татааст гурван тэрбум төгрөг олгохоор байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн  төвлөрсөн дулаанд холбох, дэд станцын барилгын ажил хийснээр 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулсан. Амгалан ДЦС-ын хэрэглээг нэмж, 2018-2019 онд жирийн болон нам даралтын 171 зуухыг зогсоож, 24,6 Кватт цахилгаан, 210 нэгжийн барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбосон. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд 11,5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт явж буй 937 орчим автобуснаас 2020 он гэхэд 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг 70 автобус, автобусанд хөө тортог бууруулдаг шүүлтүүр суулгах ажлын эхлүүлсэн.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Иргэд угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Өнгөрсөн жил 12 хүн угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаад явсан байна лээ. Олон улсын лабораторид шинжилгээ хийлгэхээр өгсөн байгаа. Гэхдээ би дотоодын лабораториудад итгэж байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Ядамдорж:-Нийт 86 дуудлага ирснээс таван тохиолдолд хэрэг үүсгэж шалгаж байгаа.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө