“Угаарын хий мэдрэгч”-ийг ирэх долоо хоногт өрхүүдэд тарааж амжихгүй

“Угаарын хий мэдрэгч”-ийг ирэх долоо хоногт өрхүүдэд тарааж амжихгүй

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшинд иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй тохиолдол Хордлогын үндэсний төв болоод Цагдаагийн байгууллагад өдөр бүр бүртгэгдсээр байна. 

Харин энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцэж, хоёр шийдвэр гаргасан байдаг. Үүнд, нэгдүгээрт сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхийг зогсоохгүй, цаашид үргэлжлүүлнэ, хоёрдугаар Нийслэлийн 220 мянган өрхөд “Угаарын хий мэдрэгч” төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараана гэж шийдвэрлэсэн. 

Тэгвэл энэ долоо хоногт тодорхой ажлын хэсэг БНХАУ-ыг зорьсон байна. Тэд эхний ээлжид угаарын хий мэдрэг төхөөрөмжийг урд хөршөөс судалж байгаа бололтой. 

Харин утаа мэдрэгч төхөөрөмжийг ирэх долоо хоногийн даваа гарагт тараана гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар зохих албаны хүмүүсээс тодруулахад “Ирэх долоо хоногт угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараана гэдэг нь худал мэдээлэл. Одоо үнэ болоод бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байна. Н.Цэрэнбат сайд мэдээлэл хийж ирэх сарын 1 нд тараана гэж мэдэгдсэн. Иймд ирэх арван нэгдүгээр сарын 1 –ны өдрөөс эхлэн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тарааж эхлэх байх” гэсэн юм.