ШУУРХАЙ: Японд зам тээврийн ноцтой осол гарч, Монгол Улсын иргэн амиа алджээ

ШУУРХАЙ: Японд зам тээврийн ноцтой осол гарч, Монгол Улсын иргэн амиа алджээ

Өнгөрсөн Баасан гараг /2022.06.17/-ийн шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртжээ. Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амиа алджээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Эх сурвалж: Yahoo.jp