ШУУРХАЙ: 19 жилийн өмнө хоёр хүний аминд хүрсэн гэх хэргээр яллагдагчаар татагдсан П-г хорих хангалттай үндэслэлгүй гээд буцаажээ

2022-06-20 13:52

ШУУРХАЙ: 19 жилийн өмнө хоёр хүний аминд хүрсэн гэх хэргээр яллагдагчаар татагдсан П-г хорих хангалттай үндэслэлгүй гээд буцаажээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн өмнө үйлдэгдсэн хоёр хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэргийг саяхан илрүүлсэн талаар байдаг. 

Тухайн хэргийг хохирогчдийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох П нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл яллагдагч П-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокуророос Сонгинохайрхан дүүргийн Эрүүргийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Харин шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах "Нотлох баримт хангалтгүй" гэж үзээд буцааж шийдвэрлэжээ. 

Ташрамд өгүүлэхэд, 19 жилийн өмнө хоёр хүний аминд хүрсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй эмэгтэйд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах;

  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэх зүйл ангиудаар зүйлчилжээ.

2022-06-17 07:38

ХЭРГИЙН МӨРӨӨР: 19 жилийн дараа илэрсэн гэх хоёр хүний амийг хөнөөсөн хэргийг төрсөн охин нь үйлдсэн байж болзошгүй байгаа аж

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн өмнө үйлдэгдсэн хоёр хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэргийг саяхан илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, 2003 оны долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн Б, П нар гаднын нөлөөтэй нас барсан хэрэг гарсан байдаг. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд иргэн П гэгч үйлдсэн болохыг 19 жилийн дараа урьдчилсан байдлаар илрүүлж, энэ сарын  09 /2022.06.09/-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байна. Иймд бид тус хэргийн талаар бид сурвалжиллаа.

-ЭЭЖ, ДҮҮ ХОЁРОО БҮРЭЛГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭМЭГТЭЙД 12-20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Одоогоос 19 жилийн өмнө буюу 2003 оны долдугаар сарын 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний амь нас хохирсон онц ноцтой хэрэг гарсан талаар тухайн үед "Сэрүүлэг" зэрэг сонин мэдээлж байв. Тус мэдээллүүдэд, "Нэг гэр бүлийн хүмүүс болох ээж Б, түүний хүү П нарыг олон удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тус хэргийн сэжигтэн олдоогүй байгаа" талаар дурдсан байдаг. 

Өөрөөр хэлбэл 19 жилийн өмнө бусдын гарт амиа алдсан дээрх хүмүүс нь ээж, хүү хоёр байсан юм. 

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэргийг өдгөө 30 гаруй насны П гэгч нь үйлдсэн болохыг хуулийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоож, прокурорын байгууллагаас тус хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах;

  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэх зүйл ангиудаар зүйлчилж, шүүхэд шилжүүлжээ.  

-ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ П ГЭГЧ НЬ ХЭН БАЙВ-

Харин дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа этгээд нь амь хохирогч Б-ийн төрсөн охин, П-ын төрсөн эгч нь байсан байж болзошгүй байгаа аж. Тодруулбал, П гэгч нь насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн маргааны улмаас тус хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх албан бус мэдээлэл байна.