Монгол-Киргизийн багийн тоглолт өнөөдөр болно

Монгол-Киргизийн багийн тоглолт өнөөдөр болно

Монголын шигшээ баг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд "F" хэсэгт таарсан билээ. Өөрийн талбайд дөрвөн тоглолт хийх учиртай манай баг тамирчид одоогоор Мьянмар, Тажикстанын шигшээ багийг хүлээн авсан бол ээлжит тоглолтоо өнөөдөр Киргизийн багтай 16:00 цагт хийнэ.  

Киргизийн баг урьдчилсан шатны өмнөх удаагийн тоглолтоо Мьянмартай хийж, 7:0-ийн харьцаатайгаар хожиж өндөрлүүлсэн.

Харин манай баг 1-0 Мьянмарын багийг 1-0 харьцаагаар буулгаж авсан бол, Тажикстаны багт 0-1, Японы багт 0-6 харьцаатай хожигдоод байгаа юм.