Түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна

Түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орох эрхээ авсан 580 өрхийн төлөөлөлд батламж гардуулах үйл ажиллагаа болно. 

Ингэснээр иргэд энэ сардаа багтан байрандаа орох боломжтой болж байгаа юм. 

Өнгөрсөн наймдугаар сард төрийн албан хаагч, өндөр настан, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшиг, ослын улмаас орон гэргүй болсон айл зэрэг ангиллаар “Буянт-Ухаа 2”-т орон сууц авах хүсэлтэй өрхүүдийн мэдээллийг цахимаар авсан.

Цахимаар 35 000 гаруй өрх хүсэлтээ ирүүлсэн билээ. 

“Буянт-Ухаа 2” хороололд орох өрхүүд дараах хоёр “хэлбэр”-ээр амьдрах юм байна. Нэгдүгээрт, энгийн түрээсийн үйлчилгээ. Энэ нь өрх бүр сар сард нь түрээсийн төлбөрөө төлөн, гэрээгээ жил бүр сунгана. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр гэж бий. Энэ нь тухайн айл байрныхаа урьдчилгаа болгон өөрт байгаа мөнгийг өгч, үлдсэнийг нь нь буюу нийт үнийн дүнгийн 30 хувийг таван жилд бүрдүүлэх нөхцөлтэйгөөр орон сууцад орно гэсэн үг.