БҮТ: Энэ жил ЭЕШ өгсөн 1,355 шалгуулагч бүх түвшний их дээд сургууль, коллежид элсэх болзол хангаагүй

БҮТ: Энэ жил ЭЕШ өгсөн 1,355 шалгуулагч бүх түвшний их дээд сургууль, коллежид элсэх болзол хангаагүй

Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулсагдсан. Тэгвэл Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат шалгуулагчдын онооны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "ЭЕШ-д орсон шалгуулагчдаас;

  • 2019 онд -109
  • 2020 онд -182
  • 2021 онд -209
  • 2022 онд -208 нь тус тус 800 оноо авсан байна. Үүнээс тусгайлан авч үзвэл энэ жил Орос хэлний хичээл дээр 67 шалгуулагч, математикийн хичээл дээр 31 шалгуулагч 800 оноо авсан.

Математикийн хичээл дээр гэхэд 800 оноо авсан 31 шалгуулагчийн 10 нь шалгалтын материалын 100 оноогоо бүтэн авсан дэвшилттэй үр дүн гарсан байна. Мөн энэ жил БШУ-ны сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын үндэсний босго оноог

  • Их сургуулийнх 480,
  • Дээд сургуулийнх 440,
  • Орон нутгийн сургуулийнх 410 байхаар тогтоосон.

Тэгвэл улсын хэмжээнд сонгож шалгалт өгсөн бүх хичээлээрээ 400-аас бага оноо авсан шалгуулагч 1,355, 480-аас бага оноо авсан шалгуулагч 7,333 байна. Харин босго давсан шалгуулагч 24,693 байна. Өөрөөр хэлбэл, энэ жил ЭЕШ өгсөн нийт хүүхдээс 7,333 хүүхэд их сургуульд элсэх болзлоо хангаагүй бол 1,355 нь бүх түвшний их дээд сургууль, коллежид элсэх болзлоо хангаагүй байна гэсэн үг. Харин үлдсэн нь ямар нэг байдлаар их, дээд сургуульд элсэх боломжоо нээлттэй авч үлдсэн" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө