Тусгай олимпийн тамирчид Зүүн Азиас мөнгөн медаль хүртлээ

Тусгай олимпийн тамирчид Зүүн Азиас мөнгөн медаль хүртлээ

Монголын тусгай олимпийн 3х3 сагсан бөмбөгийн баг Зүүн Азийн тусгай олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медалийн эзэд боллоо.

Тэмцээнд нийт Зүүн Азийн зургаан улс оролцсон бөгөөд Монголын Тусгай олимпийн сагсан бөмбөгийн баг эхний тоглолтоо Өмнөд Солонгосын багтай учраа таарч хожиж, Тайваны багт хожигдсон. Тэмцээний үлдсэн өдрүүдэд эзэн орон Хятад, Макао, Хонг Конгийн багийг хожсоноор тэмцээний нийлбэр дүнгээр хоёр дугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэд болов.

Манай улсын баг энэхүү тэмцээнд эмэгтэй тоглогчтой цорын ганц баг байсанг багийн менежер Б.Мандуул онцолсон. Тэд хоёр сарын хугацаанд хангажээ.