Дуурийн дуучин Э.Амартүвшин ”Риголетто”-дуурийн гол дүрийг чадварлаг тоглож, үзэгчдээс талархлын алга ташилт хүртжээ /ВИДЕО/

Дуурийн дуучин Э.Амартүвшин ”Риголетто”-дуурийн гол дүрийг чадварлаг тоглож, үзэгчдээс талархлын алга ташилт хүртжээ /ВИДЕО/

Италийн алдарт Ла Скала театрын тайзнаа шинэчлэгдэн тоглогдох гэж буй “Риголетто” дуурийн гол дүрийг Монгол дуучин Энхбатын Амартүвшин урилгаар очиж бүтээжээ.

Дуурийн нэрт дуучин ардын жүжигчин Энхбатын Амартүвшин зургадугаар сарын 17-ны орой домогт “Ла Скала”-театрын тайзнаа анх удаагаа италийн агуу хөгжмийн зохиолч ДЖ.Вердийн”Риголетто”-дуурийн гол дүрийг маш чадварлаг тоглож үзэгчдээс талархлын алга ташилт хүртжээ. ”Риголетто”дуурийг 28-жилийн дараа шинэчилж орчин үеийн найруулгатайгаар дахин тавигдаж буй юм.

ВИДЕО: 

Түүний хувьд “Риголетто”-гийн дүрийг бүтээсний дараа Веронигийн театрт “Набукко” болон “Аида”, мөн Парма хотод "Ла Форза Дел Дестино", Флоренц хотод “Трубадур", Вена хотод "Травиатта" зэрэг дуурьт тоглох хуваарьтай байгаа аж.

Мөн түүний “The New York Times”-д нийтлэгдсэн ярилцлагыг орчуулан хүргэе.

Бага наснаасаа Монголын уламжлалт уртын дууг дуулж урлагийн гараагаа эхлүүлсэн тэрээр 2009 онд Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийг төгссөний дараахан “Риголетто” болон “Ханхүү Игор” зэрэг дуурийн гол дүрийг бүтээж урлагийн гараагаа эхлүүлж байсан.

Дуучин Э.Амартүвшин Итал, Оросын дуурийн ертөнцөд манлайлсан хэдий ч, эх орондоо таван удаа тоглосон Монголын хөгжмийн зохиолч Шаравын Бямбасүрэнгийн “Чингис хаан” дуурьд эргэн татагддаг бөгөөд энэхүү бүтээлийг олон үзэгчдэд хүргэнэ гэж найдаж байдгаа хэлжээ.

Тэрээр “Монголчууд бидэнд энэ дуурь бидний хэлэнд, цусанд шингэсэн учраас их дуртай. “Би “Риголетто” болон бусад олон баритон дүрд дуулах дуртай, энэ дүрийг нийт 60 гаруй удаа бүтээж байсан, гэхдээ бас Монголын хөгжмийг дэлхийд гаргахыг хүсдэг" гэжээ.

Дуучин Амартүвшин 2012 онд Опералиа уралдааны ялагч болж, 2015 онд “BBC Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн шагналыг хүртэж байсан юм. Тэрээр 2020 онд “Аида”-ийн дүрийг гайхалтайгаар бүтээснээс хоёр жилийн дараа эргэн Ла Скала дуурийн тайзнаа дахиж тоглохоор болсондоо сэтгэл догдлож буйгаа ярилцлагадаа дурдсан байна.