Халхгол суманд аянгаас үүдэж, хээрийн гал түймэр гарчээ

Халхгол суманд аянгаас үүдэж, хээрийн гал түймэр гарчээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газарт аянганаас хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг долдугаар сарын 03-ны өдрийн 17:39 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж долдугаар сарын 03-ны өдрийн 20:19 цагт цурманд оруулж, 21:40 цагт бүрэн унтраасан байна.