УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал УИХ-д ирээгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал УИХ-д ирээгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2016-2017 оны хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, тосонбумын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайг шинээр олгох зөвшөөрлийг өгсөн байдаг. Ингээд шинээр олгосн “Улаан сайр-2 ” талбайгаа гурван сарын дараа 5 сая төгрөгөөр худалдан авч, өөрийн сайн найз “Алтай констракш ” -ны Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан байдаг.

АТГ-аас түүнийг энэхүү хэрэгтэй холбогдуулж шалгаж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах тогтоолыг баталсан.

Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдах болов. Бид энэ талаар Нийслэлийн Прокурорын газраас лавлахад “Одоогоор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна” гэсэн хариулт өглөө.