“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын наадмаас Монголын баг тамирчид 11 медаль хүртжээ

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын наадмаас Монголын баг тамирчид 11 медаль хүртжээ

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадмаас Монголын баг тамирчид нийт 11 медаль хүртэн наадмын нэгдсэн дүнгээр 12 байр эзэллээ.

Долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдсан тус сдортын наадамд ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлджээ.

Мөн энэ удаагийн наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүндэт зочиноор оролцож, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Ж.Баасансүрэн, их эмч Э.Жамбалнямбуу нар тус тус ажилласан юм. 

Манай тамирчид жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн байна. Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болно.

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадмаас медаль хүртсэн тамирчид: 

Кураш бөх

Алтан медаль

  • Б.Батхүү 60 кг

Мөнгөн медаль

  • У.Өсөх-Ирээдүй 50 кг

Хүрэл медаль

  • М.Нандин-Эрдэнэ 57 кг

Жүдо бөх

Мөнгөн медаль

  • Ш.Чилүгэн 46 кг

Хүрэл медаль

  • Л.Амар-Энх 70 кг
  • Ч.Төгөлдөр 50 кг

Самбо

Хүрэл медаль

  • О.Нандин-Эрдэнэ 47 кг
  • Б.Чинхүслэн 49 кг

Масрестлинг

Хүрэл медаль

  • Г.Эрдэнэхатан 60 кг
  • О.Жавхлан 70 кг
  • С.Заяа 80 кг

Усанд сэлэлт

  • Н.Хишигбаяр Спортын дэд мастерийн болзол хангав.