Зуслангийн байшинд архидан согтуурсан насанд хүрээгүй 9 хүүхдэд, үйлчилгээ үзүүлсэн иргэнийг торгожээ

Зуслангийн байшинд архидан согтуурсан насанд хүрээгүй 9 хүүхдэд, үйлчилгээ үзүүлсэн иргэнийг торгожээ

Цахим хуудаст өнгөрөгч 2021 оны гуравдугаар сарын 02-нд насанд хүрээгүй хүүхдүүд архидан, согтуурсан, мансуурсан байж болзошгүй бичлэг цацагдсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд байсан 17 иргэнээс биологийн дээж авч шалгахад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн тохиолдол илрээгүй байна.

Харин шалгалтын явцад 18 насанд хүрсэн 6, 16-17 насны 9 хүн байсныг ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ. Эдгээр 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө