Засал хийх нэрийдлээр 45 настай лам, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн шүүх хурал хойшиллоо

Засал хийх нэрийдлээр 45 настай лам, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн шүүх хурал хойшиллоо

Засал хийх нэрийдлээр 45 настай лам, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийг өчигдөр/2022.08.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн боловч, шүүгдэгч өөрийгөө цагаатгуулах хүсэлт гаргасны дагуу ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хойшиллоо. 

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 8-ны өдөр "Ө" гэх лам нь 15 настай охинд "засал хийнэ, сэржим өргүүлнэ" хэмээн хуурч гэрээс нь авч гарсан. Улмаар "Alphard" маркийн автомашиндаа суулган "Ганшгийн сахиус" гэх нэртэй номыг уншсан байна. Энэ үеэр шашны зан үйл хийж байна хэмээн охины цээж хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдлүүдийг хийсэн аж.