Т.Энхсайханыг хуулийн байгууллага шалгах болсон асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст ханджээ

Т.Энхсайханыг хуулийн байгууллага шалгах болсон асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст ханджээ

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүмжилж, түүний тухай ноцтой баримтуудыг дэлгэсэн иргэн Т.Энхсайханыг Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас дуудаж, түүнээс өчигдөр “мэдүүлэг” авна хэмээн дуудсан байдаг. Тэрээр энэ тухай видео бичлэг оруулж “зэвүүн цаг ирсэн юм байна. Ажлаа хийж чадахгүй байна гэж сайд дарга нарыг шүүмжлэхээр иргэдийнхээ эсрэг хууль хүчний байгууллагуудыг ажиллуулдаг болсон байна” гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос иргэн Т.Энхсайхан үзэл бодлоо илэрхийлсний төлөө түүнийг хуулийг байгууллагууд дуудаж байгаа асуудлаар “Хүний эрхийн үндэсний комисс”-т хандсан байна.