Э.Оюунболдын давааг хүчингүйд тооцон, түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох шийдвэр гарчээ

Э.Оюунболдын давааг хүчингүйд тооцон, түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох шийдвэр гарчээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, энэ жилийн баяр наадмын Үндэсний бөхийн түрүү Э.Оюунболд болон тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын бүх давааг хүчингүйд тооцож, тэдэнд унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэр гаргасан байна.

Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан эл шийдвэр эцсийнх биш бөгөөд тус саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барих ажээ. Ерөнхийлөгч тус саналыг хэрхэн шийдвэрлэхээс бүх зүйл шалтгаалах ажээ. 

Улсын аварга Э.Оюунболд, начин Д.Цэрэнтогтох нарт унасан бөхчүүдэд "Цол чимэг" нөхөж олгох нь зөв үү

Нийт: 6 саналтай




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө